Реал Мадрид клуб талбайдаа Эльчетэй тэнцлээ

Реал Мадрид клуб талбайдаа Эльчетэй тэнцлээ

Испаний Ла лигийн 22-р тойргийн тоглолтууд боллоо. Эзэн хаанс Реал Мадрид талбайдаа Эльче клубыг хүлээн авч тоглож 2-2 харьцаагаар тэнцлээ. Улмаар 50 оноотой болж хүснэгтийг тэргүүлж байгаа бол Эльче клуб 23 оноотойгоор хүснэгтийн 15-р байрт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтын салхийг Эльче клубыг Бойе 42 минутад оруулсан бол 76 минутад Милья оруулж 2-0 харьцаагаар тэргүүлж байсан ч Мадридаас 82 минута Модрич торгуулийн цохилтоо амжилттай болгож ойртуулсан бол 90+2 минутад Милитао оруулж гайхалтай эргэн ирж тэнцлээ.

Испаний Ла лигийн 22-р тойргийн тоглолтын үр дүн

Эспаньол 1 : 4 Бетис 
Леванте 0 : 2 Кадис 
Вильярреал 3 : 0 Мальорка 
Севилья 2 : 2 Сельта 
Атлетико 3 : 2 Валенсия 
Гранада 0 : 2 Осасуна 
Реал Мадрид 2 : 2 Эльче 
Реал Сосьедад 0 : 0 Хетафе 
Райо Вальекано 0 : 1 Атлетик 
Алавес 0 : 1 Барселона
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.