Миами Хит баг өрнөд бүсийг тэргүүлж байгаа багийг хожлоо

Миами Хит баг өрнөд бүсийг тэргүүлж байгаа багийг хожлоо

NBA-ын талбайд өнөөдөр таван тоглолт боллоо.  Өрнөд бүсийн тэргүүн баг Финикс Санс талбайдаа Миами Хит багтай энэ улирлын эхний тоглолтоо хийлээ. Тус тоглолтын эхний хагасыг Хит 21 оноогоор илүүрхэж дуусгасан бол сүүлийн хагаст тэргүүлэлээ алдалгүй явсаар 123-100 харьцаагаар хожлоо. Улмаар 25 хожил, 15 хожигдолтой болж дорнод бүсийн 3-рт байгаа бол Санс энэ улирлын 9 дэх хожигдлоо амссан ч өрнөд бүсийн тэргүүлэгч хэвээрэ байна.

Тус тоглолтод Кайл Ловри 14 оноо, 13 дамжуулалт, сэлгээнээс Тайлер Хейро 33 оноо, Данкан Робинсон 27 оноог авчээ. Эсрэг багаас Дэвин Бүүкэр 26 оноогоор багаа тэргүүлсэн бол Майкл Бриджс 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон тоглолтын үр дүн

Шарлотт Хорнетс 114 : 106 Милуоки Багс
Детройт Пистонс 97 : 92 Орландо Межик
Индиана Пэйсэрс 125 : 113 Юта Жазз
Бостон Селтикс 99 : 75 Нью-Йорк Никс
Финикс Санс 100 : 123 Майами Хот

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.