Хьюстон Рокетс долоо дараалсан хожлын цувралыг аваргууд зогсоолоо

Хьюстон Рокетс долоо дараалсан хожлын цувралыг аваргууд зогсоолоо

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Долоон тоглолт дарааллаад ялаад байсан Хьюстон Рокетс талбайдаа өнгөрсөн жилийн аваргууд болох Милоуки Багс багтай тоглож шийдвэрлэх үеийг Рокетс тааруухан хийснээр 123-114 харьцаагаар хожигдлоо. Улмаар долоо дараалсан хожлын цуврал нь зогсож 8 хожил, 17 хожигдолтой болжээ. Харин Багс 17 хожил, 10 хожигдолтойгоор дорнод бүсийн 3-рт байрт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Яннис Адетекумбо 41 оноо, 17 самбар, 5 дамжуулалт, 3 таслалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Боби Портес, Крис Меддлетон нар 21 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Гаррисон Матьюс 23 оноогоор багаа тэргүүлсэн бол Кристиан Вүүд, Армон Брүүкс нар 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлотт Хорнетс 124 : 123 Сакраменто Кингс
Индиана Пэйсэрс 106 : 93 Даллас Мавирекс
Атланта Хаукс 105 : 113 Брүүклин Нетс
Торонто Репторс 90 : 87 Нью-Йорк Никс
Хьюстон Рокетс 114 : 123 Милуоки Багс
Миннесота Тембэруолвз 106 : 123 Кливленд Кавалерс
Ноью Орлеан Паликанс 109 : 93 Детройт Пистонс
Оклахома-Сити Тандер 95 : 116 Лос Анжелес Лейкерс
Финикс Санс 57 : 39 Бостон Селтикс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.