Энтони Дэвисгүй Лейкэрс Тандерыг буулгаж авлаа

Энтони Дэвисгүй Лейкэрс Тандерыг буулгаж авлаа

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өмнөх тоглолт ялагдал хүлээгээд байсан Лейкэрс өнөөдөр Оклахома Сити Тандер багтай тоглолоо. Энэ улиралд хоёр баг дөрвөн удаа таарч тоглох бөгөөд эхний хоёр тоглолт Тандер хожоод байсан билээ. Тэгвэл гурав дахь тоглолт өнөөдөр болсон бөгөөд Лейкэрс 116-95 харьцаагаар хожиж энэ улиралд тандерыг анх удаагаа хожлоо.

Тус тоглолтод Энтони Дэвис гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Леброн Жеймс 33 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, 3 таслалт, 2хаалтаар багаа тэргүүлсэн бол Эвери Бредли 22 оноогоор тусалжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Шарлотт Хорнетс 124 : 123 Сакраменто Кингс
Индиана Пэйсэрс 106 : 93 Даллас Мавирекс
Атланта Хаукс 105 : 113 Брүүклин Нетс
Торонто Репторс 90 : 87 Нью-Йорк Никс
Хьюстон Рокетс 114 : 123 Милуоки Багс
Миннесота Тембэруолвз 106 : 123 Кливленд Кавалерс
Ноью Орлеан Паликанс 109 : 93 Детройт Пистонс
Оклахома-Сити Тандер 95 : 116 Лос Анжелес Лейкерс
Финикс Санс 111 : 90 Бостон Селтикс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.