Сиксерсийн эцсийн мөчид хожигдлоо

Сиксерсийн эцсийн мөчид хожигдлоо

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Бостон Селтикс талбайдаа Филадельфиа 76 багтай тоглож эцсийн мөчид 88-87 харьцаагаар Селтикс хожлоо. Улмаар 12 хожил, 10 хожигдолтойгоор дорнод бүсийн 8-рт бичигдэж байгаа бол Сиксерс 11 хожил, 11 хожигдолтойгоор дорнод бүсийн 11-рт эрэмбэлэгдэж банйа.

Тус тоглолтод Жейсон Тэйтум 26 оноо, 16 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Деннис Шройдер 13 оноо, Ол Хорвард, Уйллиамс 10 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Сет Көрри 17 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Вашингтон Уйзардс 115 : 107 Миннесота Тембэруолвз
Орландо Межик 108 : 103 Денвер Наггетс
Индиана Пэйсэрс 111 : 114 Атланта Хаукс
Бостон Селтикс 88 : 87 Филадельфиа 76
Майами Хит 85 : 111 Кливленд Кавалерс
Милуоки Багс 127 : 125 Шарлотт Хорнетс
Оклахома-Сити 110 : 114 Хьюстон Рокетс
Нью Орлеан Паликанс 107 : 139 Даллас Мавирекс
Лос Анжелес Клипперс 115 : 124 Сакраменто Кингс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.