Ах, дүү Боллын тоглолтод ах нь хожлоо

Ах, дүү Боллын тоглолтод ах нь хожлоо

NBA-ын талбайд 9 тоглолт боллоо. Өнөөдрийн сонирхолтой тоглолт ах дүү Боллуудын хооронд боллоо. Чикаго Буллз талбайдаа Шарлот Хорнетс багтай тоглож 119-133 харьцаагаар Бухнууд хожиж улирлын 14 дэх хожлоо байгуулж дорнод бүсийн хоёрт эрэмбэлэгдэж байна. Харин Хорнетс 13 хожил, 10 хожигдолтой болж дорнод бүсийн 6-д бичигдэж байна.

Тус тоглолт Никола Вучедич 30 оноо, 14 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Зак Лавин 25 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, Димар Дерозан 28 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, Лонзо Болл 16 оноо, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Терри Розиер 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Гордон Хэйвард 22 оноо, Ламело Болл 18 оноо, 7 самбар, 13 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфиа 76 101 : 96 Орландо Межик
Майами Хит 111 : 120 Денвер Наггетс
Миннесота Тембэруолвз 100 : 98 Индиана Пэйсэрс
Чикаго Буллз 133 : 119 Шарлотт Хорнетс
Хьюстон Рокетс 102 : 89 Оклахома-Сити Тандер
Сан-Антонио Спөрс 116 : 99 Вашингтон Уйзардс
Даллас Мавирекс 96 : 114 Кливленд Кавалерс
Юта Жазз 129 : 107 Портленд Трэйл Блэйзэрс
Лос Анжелес Клипперс 52 : 67 Нью Орлеан Паликанс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.