Бакугийн их дуулганд манай улсаас 22 тамирчин зодоглож байна

Бакугийн их дуулганд манай улсаас 22 тамирчин зодоглож байна

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй Бакугийн Их Дуулга тэмцээн арваннэгдүгээр сарын 5-7 хооронд болох бөгөөд өнөөдөр албан ёсоор эхэлж байна.

Тус тэмцээнд таван тивийн нийт 29 орны 196 тамирчин оролцох бол манай улсаас 22 тамирчин өрсөлдөх аж.

  • Эрэгтэй -60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар
  • -66 кг-д Б.Нармандах , Г.Галмандах,
  • -73 кг Ц.Цогтбаатар, О.Уранбаяр нар өрсөлдөнө.
  • -81 кг Г.Болор-Очир, Б.Мөррэнцэн
  • -90 кг Б.Тэнгис, Г.Алтанбагана
  • -100 кг Б.Гончигсүрэн, О.Хангал
  • +100 кг жинд О.Цэцэнцэнгэл өрсөлдөнө.

Харин эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар өрсөлдөх бол,

  • -52 кг Б.Хорлоодой
  • -57 кг Л.Энхрийлэн
  • -63 кг Б.Ганхайч, С.Лхагвадулам
  • -70 кг Ц.Энхчимэг
  • -78 кг Б.Эрдэнэт-Од
  • +78 кг А.Адъяасүрэн нар тус тус улсаа төлөөлж оролцож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.