Лебронгүй Лейкэрс дахин Оклахома Сити Тандер багт ялагдал хүлээлээ

Лебронгүй Лейкэрс дахин Оклахома Сити Тандер багт ялагдал хүлээлээ

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Оклахома Сити Тандер багтай тоглолоо. Хэдхэн хоногийн өмнө хоёр баг учраа таарч тоглосон бөгөөд 26 оноогоор тэргүүлж явж байгаад ялагдал хүлээсэн бөгөөд өнөөдөр хоёр баг дахин учраа таарч 19 оноогоор Лейкэрс тэргүүлж байсан ч эцсийн мөчид бариулж 107-104 харьцаагаар хожигдлоо.

Улмаар Тандер улирлын хоёр ялалт зургаан хожигдолтой өрнөд бүсийн 12-т байгаа бөгөөд хоёр ялалт нь хоюулаа Лейкэрсийг хожиж байгууллаа. Харин Лейкэрс таван хожил, дөрвөн хожигдолтой болж өрнөд бүсийн 6-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Шай Гилгеус-Александр 28 оноо, 3 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дорт 17, Безли, сэлгээнээс Жеромэ нар 14 оноог авчээ. Эсрэг багаас Энтони Дэвис 29 оноо, 18 самбар, 5 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Рассел Уэстбрүүк 27 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, сэлгээнээс Кармело Энтони 21 оноог авсан ч бусад тоглогчид нь 10-аас доош оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Детройт Пистонс 98 : 109 Филадельфиа 76
Майами Хит 78 : 95 Бостон Селтикс
Атланта Хаукс 98 : 116 Юта Жазз
Финикс Санс 123 : 111 Хьюстон Рокетс
Лос Анжелес Лейкерс 104 : 107 Оклахома-Сити Тандер
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.