Барса Аваргуудын лигт дахин хожигдлоо

Барса Аваргуудын лигт дахин хожигдлоо
Аваргуудын лигийн хэсгийн шатны хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. 
 
Е хэсгийн эхний тоглолтод Испанийн Барселона клуб талбайдаа Байерн Мюнхен клубд 0-3 харьцаагаар хожигдоод байсан бол өнгөрсөн шөнө Португалын Бенфика клубийн талбайд зочлон дахин 3-0 харьцаагаар хожигдлоо.
 
Тоглолтын салхийг Дарвин Нунез 3 минутад нээсэн бол дахин 79 дэх минутад гоолдсон бол Рафа Силва 69 дэх минутад оруулжээ.
 
Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Байерн Мюнхен талбайдаа Динамо Киев багийг хүлээн авч 5-0 харьцаагаар хожлоо.
 
Бусад тоглолтуудын үр дүн:
 
E хэсэг:
  • Байерн Мюнхен 5-0 Динамо Киев
  • Бенфика 3-0 Барселона
F хэсэг:
  • Аталанта 1-0 Янг Бойз
  • Манчестер Юнайтед 2-1 Вияареал
G хэсэг:
  • Вольфсбург 1-1 Севияа
  • Зальцбург 2-1 ЛОСК
H хэсэг:
  • Зенит 4-0 Мальмо
  • Ювентус 1-0 Челси

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.