Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодлоо

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодлоо
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд ес дэх өдрөө үргэлжилж байна.
 
Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Даайшотой барилдаж өвдөг шороодлоо. Улмаар найман даваа, нэг унаатай  болсон бөгөөд Аки башёг ганцаар тэргүүлж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 6-аас барилдаж байгаа Уратай барилдана. 
 
Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр  маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Таканошотой барилдаж өвдөг шороодлоо. Улмаар гурван даваа, зургаан унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч нтугийн бөх маэгаширагийн 6-аас барилдаж байгаа Тамаваши Мөнх-Оргилтой барилтай барилдана.
 
Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.
 
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-1
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров 3-6
  • М-1 Хошорюү С.Бямбасүрэн 2-4 /2 өдөр гэмтсэн/
  • М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 6-3
  • М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-6
  • М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 1-8

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.