Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд долоо дахь өдрөө үргэлжилж байна.
 
Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Котоновакитэй барилдаж давлаа. Улмаар долоон даваатай болж башёг ганцаар тэргүүлж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч нутгийн бөх маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдана. 
 
Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр секиваки Митакэмитэй барилдаж давлаа. Улмаар хоёр даваа, дөрвөн унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч нутгийн бөх маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Хошорюү С.Бямбасүрэн барилдана. Хошорюү С.Бямбасүрэн нь гэмтлийн улмаас хоёр барилдаан өнжөөд байсан билээ.
 
Маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Кирибаяама Б.Лхагвасүрэн өчигдөр  маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Даэйшод өвдөг шороодлоо. Улмаар таван даваа хоёр унаатай болсон бол өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 1-ээс барилдаж байгаа Таканошотой барилдана.
 
Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.
 
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-0
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров 3-4
  • М-1 Хошорюү С.Бямбасүрэн 1-4 /2 өдөр гэмтсэн/
  • М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 5-2
  • М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-4
  • М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 0-7 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.