Шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ учраа бөхөө давлаа

Шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ учраа бөхөө давлаа
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
 
Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Вакатакакагетэй барилдаж давлаа. Улмаар зургаан даваатай болж башёг ганцаар тэргүүлж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Котоновакитэй барилдана. 
 
Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр комүсүби Такаяасүтэй барилдаж өвдөг шороодлоо. Улмаар хоёр даваа, дөрвөн унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч секиваки Митакэмитэй барилдана. 
 
Маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Кирибаяама Б.Лхагвасүрэн өчигдөр озеки Шодайг давлаа. Улмаар таван даваа нэг унаатай болсон бол өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Даэйшотой барилдана.
 
Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.
 
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-0
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров 2-4
  • М-1 Хошорюү С.Бямбасүрэн 1-4 гэмтсэн
  • М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 5-1
  • М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-3
  • М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 0-6 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.