Б.Болортуяа Осло-2021 Дэлхийн аваргыг зортхоор боллоо

Б.Болортуяа Осло-2021 Дэлхийн аваргыг зортхоор боллоо
Монголын чөлөөт бөхийн холбоо аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Ослод болох ДАШТ-д оролцох баг тамирчдаа эмэгтэйчүүдийн 53 кг-аас бусад бүх жинд 10-аад хоногийн өмнө Батсүмбэрт болсон "Сорилго" тэмцээнээс сонгосон. Тэгвэл 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа, "Сорилго"-д энэ жинд түрүүлсэн цэргийн дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал нарын халз барилдаан өнөөдөр "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт боллоо. Хэн ялсан нь Дэлхийн аваргыг зорих эрхтэй болох байсан энэхүү гал гарсан барилдаанд Б.Болортуяа хүчтэй өрсөлдөгчөө 6:6-гаар бүхэл онооны чанараар ялснаар Ослод зодоглохоор болов.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.