Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар башёг тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар башёг тэргүүлж байна
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан  Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
 
Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Хокүтофүжитэй барилдаж давлаа. Улмаар дөрвөн даваатай болж байгаа бол маргаашийн түүний өрсөлдөгч нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдаж байгаа  Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдана. 
 
Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өнөөдөр нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдаж байгаа  Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй  барилдаж өвдөг шорооджээ. Улмаар нэг даваа, гурван унаатай болсон бөгөөд маргаашийн түүний өрсөлдөгч секиваки Мэйсэйтэй барилдана. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй дөрвөн даваатай болсон бөгөөд маргаашийн өрсөлдөх бөх нь шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ билээ.
 
Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.
 
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-0
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров 1-3
  • М-1 Хошорюү С.Бямбасүрэн 1-3
  • М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 4-0
  • М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-2
  • М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 0-4

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.