Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр Монголын хоёр тамирчин чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно.

Эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул дагаж барилдахаар болов. Түүнийг шөвгийн наймд ялсан Японы Рисако Кавай хагас шигшээд АНУ-ын Хелен Марулисийг 2:1-ээр ялсан. Ингэснээр манай бөх маргааш дагахад Гвинейн Фатоумата Камаратай хүч үзэж 10-0 харьцаагаар яллаа. Тэрбээр барилдааны эхэнд өрсөлдөгч нь манай бөхийг дэвжээнээс гаргах гээд түрж хөөхөд нь дагуулж шидэн бүхэл дөрвөн оноо авав. Улмаар хөлд нь сууж хоёр оноо, залгуулан крест эргүүлэн оноо түүсээр онооны зөрүүг 10 болгож, цэвэр ялалт байгууллаа. Улмаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд түүний өрсөлдөгч нь олимп, дэлхийн аварга АНУ-ын алдарт бөх Хелен Марулистэй 19:55 цагт барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.