Саид Моллаей: Би Монгол нэрээ мэднэ. Молом гэсэн. Энэ нэр сайхан нэр байна

Саид Моллаей: Би Монгол нэрээ мэднэ. Молом гэсэн. Энэ нэр сайхан нэр байна
Олимпын наадамд оролцсон Монголын жүдо, бокс, буудлага, байт, хүндийг өргөлтийн тамирчид өчигдөр орой эх орондоо ирлээ. Энэ үеэр медаль хүртсэн тамирчид сэтгэгдлээ хуваалцлаа. 
 
Олимпын мөнгөн медальт Саид Моллаей:
-Олимпын наадам гайхалтай байлаа. Үнэхээр баяртай байна. Олон монголчууд энд цугласан байна. Бүгд баяртай байгаа байх гэж найдаж байна. Энэ медаль Монголын ард түмнийх. Мөн миний анхны олимпын медаль. Энэ медаль монголчуудад барьж буй хамгийн том бэлэг гэж бодож байна. Намайг Монголын Саид Моллаей гэж дуудсанд баяртай байгаа. Өмнө нь би өөр улсын төлөө барилддаг байсан бол одоо Монголын төлөө барилдаж байна. Би одоо Монгол хүн шүү дээ. Би өмнөхөө мартсан. Одоо байгаа нь л чухал. Үнэхээр баяртай байна. Та бүхэнд баярлалаа. Надад маш их тусалж байгаа багш нар, найзууд, өсвөр үе, залуучууддаа баярлалаа.
 
Гэр бүлтэйгээ ярьсан. Тэднийг Монголд ирэх эсэхийг би мэдэхгүй байна. Ирж ч магадгүй, ирэхгүй байж ч магадгүй. Одоо би амармаар байна. Түүний дараа дахиад бүгдийг шинээр эхэлнэ. Дараагийн олимпдоо бэлдэнэ. Би дараагийн олимпоос алтан медаль авна гэж амалж байна. Одоохондоо мөнгөн медаль болно. Х.Баттулга Ерөнхийлөгч заавал алтан медаль аваарай гэж хэлсэн. Тиймээс алтан медалийн төлөөх дайралтадаа бэлдэнэ. Би одоо Монголд хэсэг хугацаанд байж, амарна. Энд би их олон найзтай. Би Монгол нэрээ мэднэ. Молом гэсэн. Энэ нэр сайхан нэр байна. Намайг Молом гэж дуудаж буй монголчууддаа баярлалаа. Монголчууддаа хандаж хэлэхэд та нарынхаа сайхан энерги, намайг дэмжиж буйд баярлалаа.
 
Олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар:
-Надад тусалж дэмжсэн багш дасгалжуулагч, хамт олон, гэр бүлдээ маш их баярлалаа. 2024 онд медалийнхаа өнгийг өөрчилж, ард түмнээ баярлуулах болно.
 
Олимпын хүрэл медальт М.Уранцэцэг:
- Маш  их баяртай байна. Олимпын медаль аваад дүүдээ ярилцлага өгнө гэсэн амлалтандаа хүрлээ. Би олимпын аварга болно гэж явсан. Бага зэргийн алдаанаас болоод хүрэл медаль хүртсэн ч баяртай байна. Олимпын медалиа зүүх мөчид эх орон минь бодогдож байсан. Дараагийн зорилгоо баг хамт олонтойгоо ярилцаж байгаад шийднэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.