Б.Хонгорзул дагах бол Б.Болортуяа, М.Лхагвагэрэл нар шөвгийн 8 үлдэхийн төлөө барилдана

Б.Хонгорзул дагах бол Б.Болортуяа, М.Лхагвагэрэл нар шөвгийн 8 үлдэхийн төлөө барилдана

Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр Монголын хоёр тамирчин чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно.

10:00. Эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул дагаж барилдахаар болов. Түүнийг шөвгийн наймд ялсан Японы Рисако Кавай хагас шигшээд АНУ-ын Хелен Марулисийг 2:1-ээр ялсан. Ингэснээр манай бөх маргааш дагахад Гвинейн Фатоумата Камаратай хүч үзэх бөгөөд ялбал олимп, дэлхийн аварга Марулистэй хүрэл медалийн төлөө барилдана.

11:05. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жинд Б.Болортуяа зодоглоно. 24 настай тэрээр эхний шатанд Номхон далайн орнуудын хошой аварга Гуамын Ркаела Мари Рамос Акинотой барилдана.

Тэдний хэн ялсан нь шөвгийн наймд Пан Америкийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Эквадорын Луиза Элизабет Валверде Мелендрес болон дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Европын аваргын мөнгө, хүрэл медальт, гурав дахь олимпдоо орж буй Грекийн Мариа Преволараки нарын ялсантай 11:40 цагаас барилдана.

Б.Болортуяа нь 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальтай.

11:12. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн +125 кг жинд М.Лхагвагэрэл зодоглоно. 23 настай тэрээр эхний шатанд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Беларусийн Зианис Храмианкутай барилдана.

Тэдний хэн ялсан нь шөвгийн наймд 2020 оны Европын аваргад тавдугаар байр эзэлсэн Германы Геннадиж Кудинович болон 2020 оны Азийн аварга Казахстаны Юсүп Батирмурзаев нарын ялсантай 11:47 цагаас барилдана.

М.Лхагвагэрэл нь 2019 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальтай.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.