Б.Хонгорзул дагахаар болж Э.Бэхбаяр тэмцээнээ өндөрлүүллээ

Б.Хонгорзул дагахаар болж Э.Бэхбаяр тэмцээнээ өндөрлүүллээ
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 86, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан боллоо. 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул маргааш дагаж барилдахаар болов. Түүнийг шөвгийн наймд ялсан Японы Рисако Кавай хагас шигшээд АНУ-ын Хелен Марулисийг 2:1-ээр ялсан. Ингэснээр манай бөх маргааш дагахад Гвинейн Фатоумата Камаратай хүч үзэх бөгөөд ялбал олимп, дэлхийн аварга Марулистэй хүрэл медалийн төлөө барилдана. Харин гавьяат тамирчин Э.Бэхбаярыг шөвгийн наймд ялсан Ираны Реза Атри 1/2 шигшээд дэлхийн хошой аварга ОХУ-ын Заур Угуевт 3:7-гоор ялагдснаар манай бөх үзэгчдийн суудалд шилжив.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.