Э.БЭХБАЯР 5:1-ЭЭР ЯЛАГДАВ

Э.БЭХБАЯР 5:1-ЭЭР ЯЛАГДАВ
Гавьяат тамирчин Э.Бэхбаяр олимпийн дэвжээнд хийсэн хоёр дахь барилдаандаа Ираны бөх Резра Атрид 5:1-ээр ялагдлаа. Хоёрдугаар үеийн эхэн гэхэд хоёр тамирчин шүүгчээс заасан идэвхийн оноо л аваад байсан. Энэ үед иран бөх 2:1-ээр тэргүүлж байв. Нэгэнт хожигдож эхэлсэн манай бөх оноо авахаар дайраад дутуудаж ардаа алдсанаар нэмж хоёр оноо алдан байдал хэцүүдэж ирсэн. Улмаар төгсгөлд дэвжээнээс гарч нэг оноо алдсанаар эцсийн дүндээ 5:1-ээр дийлдэв. Ингэснээр Бэхээ энэхүү иран бөхтэй дөрөв барилдаж, гурав ялагдсан үзүүлэлттэй болж байна. Одоо Ираны Атри финалд шалгарвал манай бөхөд дагаж барилдах боломж гарч ирнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.