NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Өнгөрсөн жилийн аварга Торонто Репторс баг, Бостон Селтикс багтай цувралын гурав дахь тоглолтоо хийлээ. Өмнөх хоёр тоглолтод аваргууд хожигдоод байсан бөгөөд өнөөдрийн тоглолтод заавал хожих хэрэгтэй тоглолт байсан ч эхний хагаст 10 оноо дутуу дуусгасан юм. Гэвч хоёр дугаар хагаст алдаагаа засч оноог тэнцүүлсэн бөгөөд үндсэн цаг дуусах мөчид Ануноби холын зайнаас оруулснаар 104-103 харьцаагаар Репторс хожлоо. Улмар цуврал 2-1 харьцаатай болж Селтикс тэргүүлж байна.
Тус тоглолтод Кайл Лобри 31 оноо, 6 самбар, 8 дамжуулалтаар бүх тоглолтчдыг тэргүүлсэн бол Фрэд Ванплеед 25 оноо, 6 дамжуулалт, ОЖ Ануноби 12 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Кэмба Уолкер 29 оноо, Жейсон Тэйтум 15 оноо, 9 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.