Миами Хит цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

Миами Хит цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Дорнод бүсийг тэргүүлэгч Милоуки Багс талбайдаа Миами Хит багтай хоёрдугаар шатны цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс Хит илүүрхэж байсан тоглолтын эцсийн мөчид 114-114 харьцаагаар цуврал тэнцээд байсан юм. Гэвч тоглолт дуусахад 4 секунтэд Жимми Батлер амжиж довтолж чадсан ч Яннис Адетокумбо алдаа гаргаж чөлөөт шидэлт хийх болсон юм. Жимми хоёр шидэлтээ амжилттай болгосноор тоглолт 114-116 харьцаагаар Хит ялалт байгуулж цувралыг 2-0 харьцаагаар тэргүүлж байна.

Тус тоглолтод Горан Драгич 23 оноо, 5 самбар, 4 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жое Граудер 16 оноо, 6 самбар, Жимми Батлер 13 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Яннис Адетокумбо 29 оноо, 14 самбар, Крис Меддлетон23 оноо, 6 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.