Унгарын Дебрецен хотноо болж буй 3х3 сагсан бөмбөмгийн дэлхийн лигийн цуврал “Hungary masters” тэмцээнд оролцож буй манай “Улаанбаатар ММС” энержи” баг шөвгийн наймд “Нью Йорк харлем”-тай тоглож 17-21 харьцаагаар хожигдсон байна. Улмаар Унгарын дэлхийн лигийн цувралд шилдэг 8-нд бичигдсэн байна. Тус тоглолтод манай багаас Г.Цэнгүүнбаяр 6, Э.Дөлгөөн 5, Э.Цэрэнбаатар 3, Д.Дэлгэрням 3 оноог авчээ.
Манай баг хэсгийн эхний тоглолтод Сербийн “Нови сад” багт 6:21 оноогоор хожигдсон. Тус тоглолт Г.Цэнгүүнбаяр 2, Э.Цэрэнбаатар 2, Д.Дэлгэрням 2 оноог тус тус авчээ. Харин нөгөө учраа Чехийн “Хумполек”-ийг 20:15 оноогоор хожин хасагдах шатанд үлдсэн юм. Тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр 10, Э.Дөлгөөн 6, Э.Цэрэнбаатар 2, Д.Дэлгэрням 2 оноог тус тус авчээ.
Маргааш Европын цувралд оролцох бөгөөд А хэсэгт оржээ. Тэд бүсдээ Сербийн "Лиман" /23:35/ болон Швейцарийн "Лаусиани" /01:25/ тоглоно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.