Замын-Үүд дэх ариутгалын төхөөрөмжийг туршиж эхэлжээ

Замын-Үүд дэх ариутгалын төхөөрөмжийг туршиж эхэлжээ
Замын-Үүд боомтын импортын чиглэлд ашиглах ариутгалын төхөөрөмжийг өнөөдөр Эрээн боомтоос татан авч, ажлын дөрвөн өдөрт угсарч бэлэн болгохоор ажиллаж байна. Замын-Үүд боомтын экспортын чиглэлд эхний ээлжийн ариутгалын төхөөрөмжийг энэ сарын 24-нөөс туршилтын журмаар ажиллуулж эхэллээ. Уг төхөөрөмж нь дөрвөн улиралд ажиллах боломжтой, нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай аж. Мөн тус сум дахь ачааны автомашины бөөгнөрлийг багасгаж, халдварын дэглэм сахиулах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, 72 цагийн өмнө мэдэгдэж байх нэгдсэн бүртгэлийн систем ажиллуулж эхэлжээ. Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөрт нэвтрүүлж байгаа юм байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.