"The Mongolz" баг “PGL Bucharest 2026” тэмцээний гуравдугаар байрын төлөө тоглоно

Электрон спортын "Counter Strike-2" төрлийн “PGL Bucharest 2026” тэмцээн дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" баг өрсөлдөж байна. 

Өнгөрсөн шөнө хагас шигшээд Европын холбооны "FUT Esports" багтай тоглож 0-2 (Nuke 10-13; Mirage 14-16; Ancient 0-0) харьцаагаар хожигдлоо. Улмаар гуравдугаар байрын төлөө Францын "3DMAX" багтай тоглохоор боллоо. Тоглолт өнөөдөр орой 20:00 цагт болох бөгөөд хоёр баг өмнө нь 10 удаа тоглож зургаан удаа манай залуус хожиж байжээ. Сүүлд хоёр баг өнгөрсөн гуравдугаар сард болсон "ESL Pro League Season 23 Stage 2" тэмцээний хэсгийн тоглолтод 2-1 (Dust2 13-10; Ancient 4-13; Inferno 13-10) харьцаагаар хожиж байжээ.

Шилдэг найман багийн хасагдах шатны тоглолтод ОХУ-ын "PARIVISION" багтай тоглож 2-1 (Dust2 6-13; Mirage 13-8; Ancient 13-9) харьцаагаар хожиж шилдэг дөрөвт шалгарч үлдээд байсан юм.

Манай залуусын эхний тоглолтоо Олександр Костыльев "s1mple"-ээр удирдуулсан Португалын "BC.Game Esports" багтай хийж 2-0 (Dust2 13-3; Ancient 13-11; Nuke 0-0) харьцаагаар, Шведын "EYEBALLERS" багтай тоглож 2-0 (Overpass 13-7; Mirage 13-7; Inferno 0-0) харьцаагаар хожиж хоёр хожилтой болж шигшээ шатанд шалгарахын төлөө мөн адил хоёр хожилтой байгаа Данийн "Astralis" багтай тоглож 0-2 (Mirage 4-13; Ancient 9-13; Nuke 0-0) харьцаагаар хожигдсон юм. Улмаар манай залуус хоёр хожилтой нэг хожигдолтой байгаа Хойд Америкийн "Wildcard" багтай тоглож 2-0 (Dust2 13-11; Nuke 13-8; Mirage 0-0) харьцаагаар хожиж шигшээ шатанд шалгарсан билээ.

Тоглолт свисс дүрмээр 16 баг хоорондоо тоглож гурван хожилтой найман баг нь тэмцээний шигшээ шалгарч, гурав хожигдсон багууд нь тэмцээнээ өндөрлүүлэх юм.

"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагчаар Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар оролцож байна.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ