"Реал Мадрид" клуб талбайдаа Германы "Байерн Мюнхен" клубтэй өнөөдөр тоглоно

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг найман багийн эхний тоглолт өнөөдөр шөнө (2026.04.08) Испаний эзэн хааны "Реал Мадрид" клуб талбайдаа Германы "Байерн Мюнхен" клубтэй шөнийн 03:00 цагт тоглоно.

Хоёр баг аваргуудын лигийн хүрээнд 15 удаа таарч тоглож байгаа бөгөөд найман удаа Реал хожиж байсан бол мөн сүүлийн дөрвөн тоглолтод хожиж байжээ. Сүүлд хоёр баг 2023/24 оны хагас шигшээ тоглолтуудад таарч тоглож хоёр тоглолтын үр дүн 4-3 харьцаагаар Реал хожсон байна.

Харин өнөөдөр шөнийн 03:00 цагт болох нөгөө тоглолт Португалийн "Спортинг" талбайдаа Английн "Арсенал" клубтэй тоглоно. Хоёр баг гурван удаа таарч тоглоход нэг тэнцээ, бие биеэ нэг нэг удаа хожсон байна. Сүүлд хоёр баг 2022/23 оны шилдэг 16 багийн тоглолтод хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:3 харьцаагаар тэнцэж улмаар торгуулийн цохилтод 3-5 харьцаагаар "Спортинг" хожиж байжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ