"Барселона" талбайдаа Испаний "Атлетико Мадрид" клубтэй тоглоно

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг найман багийн эхний тоглолт өнөөдөр шөнө 03:00 цагт (2026.04.09) өнгөрсөн жилийн аварга баг Францын "Парисен Жермен" клуб талбайдаа Английн "Ливерпүүл" клубтэй тоглоно. Өмнө нь хоёр баг аваргуудын лигт дөрвөн удаа таарч тоглоход бие биеэ хоёр, хоёр хожжээ. Сүүлд өнгөрсөн жилийн шилдэг 16 багийн тоглолтод 1-0 харьцаагаар "Парисен Жермен" клуб хожсон байна.

Өнөөдөр шөнө болох нөгөө тоглолт Испаний "Барселона" талбайдаа Испаний "Атлетико Мадрид" клубтэй тоглоно. Хоёр баг аврагуудын лигийн хүрээнд дөрвөн удаа таарч тоглосноос гурван удаа "Атлетико" хожиж, нэг удаа тэнцэж байжээ. Сүүлд 2015/16 оны улирлын шөвгийн найман багийн тоглолтод таарч тоглож 0-2 харьцаагаар "Атлетико" хожиж байжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ