Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо

Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо

“Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголоос 10 бөх хүч сорьсон. Тэд энэ удаагийн Азийн АШТ-ийг нэг алт, нэг мөнгө, 3 хүрэл, нийт 5 медальтайгаар өндөрлүүлэв. Мөн манай 2 тамирчин 5-р байрт шалгарснаар эмэгтэй бөхчүүд маань багийн дүнгээр хүрэл медаль гардлаа.

Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр Хятад тэргүүлж, Япон удаалсан бол манайх 3-рт эрэмлэгдэв. Харин Монгол Улсын хойно Кыргызстан, Энэтхэг, Узбекистан зэрэг орнууд бичигдсэн.

“Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн багийн дүнгээр:

1. БНХАУ

2. ЯПОН

3. МОНГОЛ

Манай улсын эмэгтэй тамирчид энэ Азийн АШТ-ээс нэг алт, нэг мөнгө, 3 хүрэл, нийт 5 медаль гардаж, амжилт арвин хураалаа. Тодруулбал,

76 кг-ын жинд ОУХМ Э.Даваанасан алтан медаль

57 кг-д ОУХМ Б.Хулан мөнгөн медаль

55 кг-д О.Ариунзаяа хүрэл медаль

62 кг-д МУГТ С.Цэрэнчимэдхүрэл медаль

68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаахүрэл медаль хүртсэн.

Үүний сацуу 59 кг-д ОУХМ Х.Болортуяа,

72 кг-ын жинд Э.Одгэрэл нар 5-р байрт шалгарав.

Азийн АШТ-д амжилттай оролцсон нийт эмэгтэй бөхчүүддээ баяр хүргэж, амжилт хүсье!

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ