"Лион" клуб 10 жилийн дараа Аваргуудын лигийн хагаст финалд шалгарлаа

Европын хөлбөмбөгийн клубуудын дунд хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигийн 2019-2020 улирлын шөвгийн наймын тоглолтууд коронавирусийн улмаас Лиссабон хотын хоёр цэнгэлдэхэд зохион байгуулагдаж байгаа билээ. Английн "Манчестер Сити" болон Францын "Лион" клубийн хооронд болж 1-3 харьцаагаар "Лион" клубын хожлоор дууслаа. Улмаар 10 жилийн дараа шөвгийн дөрөвт шалгарсан бөгөөд тэдний учраа Германы алдарт "Байерн Мюнхэн" клуб билээ. 10 жилийн өмнө буюу 2009-2010 оны аваргуудын лигт мөн тэд "Байерн Мюнхэн" клубтэй тааран хожигдож байсан бөгөөд 3-0 харьцаагаар хожигдож байжээ.

Тоглолтын эхний гоолыг 24 дэх минутад Максвел Корне хийсэн бөгөөд харин тэнцээний гоолыг 69 дэх минутад Кевин Де  Брюне гоолджээ. Сэлгээгээр талбайд орж ирсэн Мусса Дэмбеле тоглолтын 79, 87 дахь минутад гоолдож дубл хийжээ.

Шөвгийн дөрөвт анх удаа Германы хоёр баг /Байерн Мюнхен, Лайпзиг/ Францын хоёр баг /Лион, Парис Сент-Жермейн/ тус тус шалгараад байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.