Саид Моллай шигшээ багийн тамирчдын хамт бэлтгэлээ базааж байна

Саид Моллай шигшээ багийн тамирчдын хамт бэлтгэлээ базааж байна

Жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллай өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммадын хамт энэ сарын 5ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум , Баянголын аманд орших "Champions camp" бэлтгэлийн баазад хүрэлцэн ирж үндэсний шигшээ багийн тамирчдын хамт олимпийн бэлтгэлдээ орлоо. Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ гаргасан чансаанд 5023 оноотой жиндээ 5 дугаар байрт эрэмблэгдсэн С.Моллай 2021 он гарснаас 2 сард Изралийн Тель-Авивт болсон гранд сламд мөнгөн медаль, дөрвөн сард Кыргызстан улсын Бишкек хотод зохиогдсон Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 6 сард Унгарын Будадешт хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт 7-р байрт шалгараад байгаа юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.