Нидерландын шигшээ Чехийг хожиж чадалгүй нутаг буцлаа /тоглолтын тойм бичлэгтэй/

Нидерландын шигшээ Чехийг хожиж чадалгүй нутаг буцлаа /тоглолтын тойм бичлэгтэй/

Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнгөрсөн шөнө болж шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Эхний тоглолт Нидерланд болон Чех багуудын хооронд болж 0-2 харьцаагаар Чехийн баг хожлоо. Тус тоглолтын салхийг Томас Холеш 68, Патрик Шик 80 минутад тус тус гоолджээ.

Том тэмцээнд ороогүй удсан Нидерландын шигшээ баг хэсэгтээ нэг ч оноо алдаагүй амжилттай гарч ирсэн ч Чехийн хамгаалалтыг давалгүй хожигдлоо. Чехүүд сөрөг довтолгоонд суурилсан тоглолтоороо бүрэлдэхүүн зузаан Нидерландыг буулгаж авснаар шөвгийн наймд Данийн шигшээ багтай тоглохоор болсон.
 
Ийнхүү Уэльсийг хожсон Дани, Австрийг хожсон Италийн шигшээ багууд дээр Бельги, Чехүүд нэмэгдлээ. Дараагийн хоёр шөнө дахин 4 тоглолт болж шөвгийн наймын үлдсэн 4 баг тодорно.
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.