Трэй Янг 48 оноог авч багаа хожилд хөтөллөө

Трэй Янг 48 оноог авч багаа хожилд хөтөллөө

NBA-ын плэйоффын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын эхний тоглолт Милоуки Багс талбайдаа Атланта Хокс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагас Багс таван онооны илүүгээр дуусгаж чадсан ч гуравдугаар үед онооны тэргүүллээ алдаж гурван оноогоор хожигдож дуусгасан юм. Шийдвэрлэх үед хоёр баг энэ тэнцүүхэн тоглосон ч төгсгөлийг Хокс гайхалтай хийснээр 116-113 харьцаагаар Хокс ялалт байгууллаа. Улмаар цувралыг Хокс цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын хоёр дахь тоглолт зургадугаар сарын 26-ны өглөө болно.

Тус тоглолтод Трэй Янг 48 оноо, 7 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жон Коллинс 23 оноо, 15 самбараас бөмбөг авч тусалжээ. Эсрэг багаас Яннис Антетекумбо 34 оноо, 12 самбар, 9 дамжуулалт, Жүри Холидэй 33 оноо, 10 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.