Роналду, Бэнзема нар дубл хийж, багууд нь тэнцлээ

Роналду, Бэнзема нар дубл хийж, багууд нь тэнцлээ

Европын аварга шалгаруулах тэмцээний Е болон F хэсгийг сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж дараагийн шатанд өрсөлдөх багууд тодорлоо. F хэсгийн эхний тоглолт Герман болон Унгарын багуудын хооронд болж 2-2 харьцаагаар тэнцлээ. Тус тоглолтод Германаас Хаверц 66, Горецка 84 минутад гоолджээ. Эсрэг багаас Адам Салай 11, Шафер 68 минутад гоолдсон байна.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Португал болон Франц багуудын хооронд болж мөн л 2-2 харьцаагаар тэнцэж дуусчээ. Тус тоглолтод Роналду 31 болон 60 минутад гоолдсон бол Францаас Бэнзема 45+2, 47 минутад гоолджээ.
 
Португалчууд Францтай тэнцсэнээр дөрвөн оноотой болж хэсгийн гуравдугаар байраар цааш шалгарлаа. Харин Франц нэгээр, Герман хоёроор гарч том багуудаас хоёр тэнцээ салгасан Унгар тэмцээнээ өндөрлүүллээ.
 
Ингээд шөвгийн 16-д тоглох багуудын нэрс эцсийн байдлаар тодорлоо. Шөвгийн 16-гийн тоглолтууд зургаадугаар сарын 27-нд эхэлнэ.
 
Шөвгийн 16:
 
Зургадугаар сарын 27. 00:00 цаг. Уэльс - Дани
                                          03:00 цаг. Итали - Австри
Зургадугаар сарын 28. 00:00 цаг. Нидерланд - Чех
                                          03:00 цаг. Бельги - Португал
Зургадугаар сарын 29. 00:00 цаг. Хорват - Испани
                                          03:00 цаг. Франц - Швейцар
Зургадугаар сарын 30. 00:00 цаг. Англи - Герман
                                          03:00 цаг. Швед - Украин

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.