Лос Анжелес Клипперс 7 тоглолтын дараа хоёрдугаар шатанд шалгарлаа

Лос Анжелес Клипперс 7 тоглолтын дараа хоёрдугаар шатанд шалгарлаа

NBA-ын талбайд плэйоффын цувралын хоёр тоглолт боллоо. Эхний шатны хамгийн сонирхолтой цуврал болох Лос Анжелес Клипперс, Даллас Мавирекс багуудын хооронд болж байгаа билээ. Тэд эхний зургаан тоглолтод өөрсдийн талбайд хожоогүй байгаа бөгөөд цувралын долоо дахь тоглолт өнөөдөр өглөө Клипперсийн талбайд тоглолт болж 111-126 харьцаагаар Клипперс хожлоо. Улмаар хоёрдугаар шатанд Юта Жазз хүлээж байгаа бөгөөд хоёр багийн тоглолт энэ сарын 9-нөөс эхэлнэ.

Тус тоглолтод Кавай Леонард 28 оноо, 10 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Маркус Моррис 23, Пол Жорж 22 оноо, 10 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Лука Дончич 46 оноо, 7 самбар, 14 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол тус багийн гарааны тоглогчид бүгд 10-аас дээш оноог авсан бол сэлгээний тоглогчид тааруухан байж зургаахан оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Атланта Хокс 128-124 Филадельфи 76 / цувралыг 1-0 Хокс тэргүүлж эхэллээ/

Даллас Мавирекс 111-126 Лос Анжелес Клипперс /3-4 харьцаагаар Клипперс дараагийн шатанд шалгарлаа/ 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.