Атланта Хоксын залуус цувралын эхний тоглолтод ялалт байгууллаа

Атланта Хоксын залуус цувралын эхний тоглолтод ялалт байгууллаа

NBA-ын талбайд плэйоффын цувралын хоёр тоглолт боллоо. Филадельфи 76 баг талбайдаа Атланта Хокс багтай хоёрдугаар шатны цувралын эхний тоглолтоо хийж 128-124 харьцаагаар Хокс ялалт байгууллаа. Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын хоёр дахь тоглолт Сиксерсийн талбайд энэ сарын 9-ны өглөө болно.

Тус тоглолтод Трэй Янг 35 оноо, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Богдон Богданович, Жон Коллинс нар 21 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Эмбийд гэмтлээс эргэн ирж тоглосон бөгөөд 39 оноо, 9 самбар, Бен Симмонс 17 оноо, 10 дамжуулалт, Сэт Көрри 21 оноо, Тобиас Харрис 20 оноо, 10 самбараас бөмбөг тус тус авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Атланта Хокс 128-124 Филадельфи 76 / цувралыг 1-0 Хокс тэргүүлж эхэллээ/

Даллас Мавирекс 111-126 Лос Анжелес Клипперс /3-4 харьцаагаар Клипперс дараагийн шатанд шалгарлаа/ 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.