Хөл бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Киргизтэй тоглоно

Хөл бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Киргизтэй тоглоно
Монголын хөл бөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд сүүлийн тоглолтоо Киргизтэй хийнэ. Цар тахлын улмаас Япон улсын Осака хотын Янмар цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолт Улаанбаатарын цагаар 15:00 цагт эхэлнэ.
 
Шигшээ багийн хувьд урьдчилсан шатны F хэсгийн сүүлийн байранд бичигдэж буй ба өнгөрсөн тоглолтоо Японы шигшээ багтай хийж 14-0 харьцаагаар хожигдсон.
 
Киргизтэй өөрийн талбай дээр хийсэн тоглолтод манай баг 2-1 харьцаагаар хожигдсон. Энэ удаа тоглолт Киргизийн талбайд болох байсан ч цуцлагдан дундын талбайд болж байгаа манай талд ашигтай юм.
 
Урьдчилсан шатны "F" хэсгийн хүснэгт:
 
  • Япон - 15 оноо
  • Тажикситан - 12
  • Киргиз - 7 оноо
  • Мьянмар - 6 оноо
  • Монгол - 3 оноо

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.