Лос Анжелес Клипперс хэрэгтэй хожлоо байгуулж, цувралыг ойртууллаа

Лос Анжелес Клипперс хэрэгтэй хожлоо байгуулж, цувралыг ойртууллаа

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны гурван тоглолт боллоо. Эсрэг багийнхаа талбайгаас хоёр хожил авч чадсан Даллас Мавирекс өнөөдөр талбайдаа Лос Анжелес Клипперс багтай цувралын гурав дахь тоглолтоо хийлээ. Эхний үеийн хагаст 15 оноогоор хоцорч байсан ч оноог ойртуулж чадснаар Клипперс 3 оноо болгож ойртуулж чаджээ. Улмаар давамгайлалаа алдалгүй явсаар 118-108 харьцаагаар Клипперс хожил байгууллаа. Улмаар цувралыг 2-1 болгож Клипперс ойртуулж байгаа бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт энэ сарын 31-ны өглөө Мавирексын талбайд болно.

Тус тоглолтод Кавай Леонард 36 оноо, 8 самбар, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Пол Жорж 29 оноо, 7 самбар, 4 дамжуулалт, Режжи Жексон 16, Маркус Моррис 15 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Лука Дончич 44 оноо, 9 самбар, 9 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жэлин Брансон, Макси Клебер нар 14 оноог авчээ.

Бусад тоглолт
 
Нью-Иорк Никс 94-105 Атланта Хаукс /2-1 харьцаагаар Хаукс тэргүүлж байгаа/
 
Брүүклин Нетс 119 - 125 Бостон Селтикс /2-1 харьцаагаар Нетс тэргүүлж байгаа/
 
Лос Анжелес Клипперс 118 - 108 Даллас Мавирекс /12 харьцаагаар Мавирекс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.