Олимпын сүүлийн ганцхан эрхийн төлөөх тэмцээнд Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг оролцоно

Олимпын сүүлийн ганцхан эрхийн төлөөх тэмцээнд Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг оролцоно

"Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээн Унгар улсын Дебрецен хотод зургадугаар сарын 4-6-ны хооронд болно. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй зургаан шигшээ баг ердөө ганцхан эрхийн төлөө өрсөлдөнө.

Тус тэмцээнд Монгол, Унгар, Словен, Голланд, Латив, Польшийн багууд оролцох боломжтой бөгөөд өнөөдөр болж байгаа Австри Улсын Грац хотод болж буй тэмцээнээс эрхээ авсан багийн оронд орж ирэх Бельги, Украйн, Румин багууд байгаа билээ.

Манай шигшээ багийн хувьд Австри Улсын Грац хотод болж байгаа тэмцээнээс хэсгээсээ гарч чадаагүй бөгөөд ийнхүү "Токио-2020" олимпын эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн сүүлийн тэмцээнд оролцох болжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.