“Алтан охин” М.АНХЦЭЦЭГ гавьяат тамирчин боллоо

“Алтан охин” М.АНХЦЭЦЭГ гавьяат тамирчин боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин цолыг ёстой л гуйж биш гуядаад авлаа даа Мөнхжанцангийн Анхцэцэг маань. Гавьяат цолны болзлыг аль хэдийнээ даваад биелүүлчихсэн, хүндийг өргөлтийн төдийгүй Монголын спортын түүхийн тод өнгө, гайхамшигт од Анхаагийн амжилтыг жагсаавал энд амжихгүй байх.

Зөвхөн тив, дэлхий, олимпийн наадамд үзүүлсэн томоохон амжилтаас цухас дурьдахад л Анхаа маань Монголын туйванчдаас 2016 онд Ази тивийн аварга , 2016 онд Оюутны дэлхийн аварга, 2017 , 2019 онд Дэлхийн аваргын хүрэл медаль, 2017 онд Ази тивийн залуучуудын аварга, Азийн тулааны болон танхимын спортын наадмын аварга, “Рио-2016” олимпийн наадамд наймдугаар байр гээд олон арван “ анхны”, “ алтан” , “түүхэн” амжилтын эзэн билээ.

Мэдээж амжилт, медаль хүний нүдэнд ил, тооцож, тоолж болохоор. Харин хүн болгон мэддэггүй, гэмтэл бэртэлтэй хэрхэн тэмцэж, тэсвэр, тэвчээр , сэтгэл, итгэлээр давж гарсныг нь дэлгэвэл үнэхээр бахархаад баршгүй дээ. Монголын хүндийг өргөлтийн түүхэн дэх ДАШТ-ий анхны медалийг гэмтэлтэй байхдаа дэвжээнд багштайгаа зөрөн байж гараад авч байсныг нүдээрээ харж байлаа. Энэ бол ганцхан жишээ . Эдүгээ 23 настай Анхаа маань Ц.Хосбаяр багш, багийн нөхдийн хамт “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авч, Монголын туйванчдын олимпийн цувралыг үргэлжлүүлэн, бас нэгэн түүхийг бүтээж, олимпийн дэвжээнд гялалзах болтугай! Томоос том баяр хүргэе, Дүүдээ! Амжилт өмнө чинь байгаа шүү!!! Аз жаргал , эрүүл энхийг хүсье!

Ц.Энхтүвшин, “ТАВАН ЦАГАРИГ”

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.