Боксын М. Нандинцэцэг гавьяат тамирчин боллоо

Боксын М. Нандинцэцэг гавьяат тамирчин боллоо

 Сайхан мэдээ ар араасаа дуулгасан сайхан өдөр болж байна. Хүндийг өргөлтийн “ Алтан охин” , дэлхийн аваргын хошой хүрэл медальт Анхаагийн гавьяат тамирчин болсон мэдээг бичиж дуусаагүй байхад боксын “Мятрашгүй охин” , дэлхийн аваргын хүрэл медальт Мягмардуламын Нандинцэцэг Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн тухай сонор мялаалаа. Нандиа маань 2014 онд Азийн наадмын хүрэл медаль, 2018 онд Энэтхэгийн Шинэ Дели хотноо болсон сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнээс 54 кг-ийн жинд хүрэл медаль( Монголын эмэгтэй “ ширэн бээлийтнүүд”-ийн дэлхийн аваргын анхны медаль) хүртэж, гавьяагаа мөн л аль хэдийнээ байгуулсан нэгэн. Анхдагчийн шанг татаж, монгол бүсгүй боксын рингэн дээр дэлхийн амжилт гаргаж болохыг хөлс хүч, хөдөлмөр, сэтгэл, итгэл зүтгэлээрээ харуулж, олон охид бүсгүйчүүдэд үлгэр дууриалал болсон “Мятрашгүй охин” М. Нандинцэцэг дүүдээ чин сэтгэлийн баяр хүргэе!

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.