Денвер Наггетс баг талбайдаа Портлэнд Трэйл Блэйзэрсийг хожиж цувралыг тэнцүүллээ

Денвер Наггетс баг талбайдаа Портлэнд Трэйл Блэйзэрсийг хожиж цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны хоёр тоглолт боллоо. Денвер Наггетс талбайдаа Портлэнд Трэйл Блэйзэрс багтай хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод юу ч хийж чадаагүй хожигдсон Наггетс өнөөдөр эхний үеэс тоглолтыг гайхалтай эхлүүлсэн бөгөөд дөрвөн үеийн турш илүү оноог авснаар 109-128 харьцаагаар ялалт байгууллаа. Улмаар цувралыг 1-1 харьцаатай болгож тэнцүүлсэн бөгөөд цувралын гурав дахь тоглолт энэ сарын 28-ны өглөө Блэйзэрсийн талбайд болно.

Тус тоглолтод Никола Ёокич 38 оноо, 8 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Майкл Портер ЖР 18 оноо, Аарон Гордон 13 оноо, сэлгээнээс Пол Милсап 15 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Диман Лилард 42 оноо, 10 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол СЖ МакКоллум 21 оноо, Норман Поуэл 15 оноог авчээ. Наггетсийн сэлгээ нийт 38 оноог авсан бол Блэйзэрсийн сэлгээ 21 оноог авчээ. Үүнээс Кармело Энтони тавхан оноог авчээ.

Бусад тоглолтууд

Миами Хит 98-132 Милоуки Багс /0-2 Багс тэргүүлж байна/

Портлэнд Трэйл Блэйзэрс 109-128 Денвер Наггетс /1-1 тэнцсэн/

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.