Леброн Жеймс трипл дабл гүйцэтгэж, өрнөд бүсийн 7-р байраар гарахаар боллоо

Леброн Жеймс трипл дабл гүйцэтгэж, өрнөд бүсийн 7-р байраар гарахаар боллоо

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Плэйоффт орох нэмэлт тоглолт өрнөд бүсийн 7 болон 8-р байрт байгаа хоёр баг болох Лос Анжелес Лейкэрс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багуудын хооронд болж эцсийн мөчид 100-103 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар өрнөд бүсийн 7-р байраар плэйоффт орох эрхтэй болсон бөгөөд тэдний өрсөлдөгч Крис Полоор удирдуулсан Финикс Санс билээ. Харин Уорриорс плэйоффын сүүлийн эрхийн төлөө нөгөөдөр буюу энэ сарын 22-ны өглөө Мемфис Гриззлис багтай тоглоно.

 Тус тоглолтод Энтони Дэвис 25 оноо, 12 самбар, 2 таслалт, 1 хаалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 22 оноо, 11 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэж, Алекс Карусо 14 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Стифэн Көрри 37 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Андре Уйгинс 21 оноогоор тусалжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.