Мемфис Гриззлис баг хэрэгтэй хожлоо байгуулж, плэйоффын сүүлийн эрхийн төлөө дахин тоглоно

Мемфис Гриззлис баг хэрэгтэй хожлоо байгуулж, плэйоффын сүүлийн эрхийн төлөө дахин тоглоно

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Плэйоффт орох нэмэлт тоглолт өрнөд бүсийн 9 болон 10-р байрт байгаа хоёр баг болох Мемфис Гриззлис талбайдаа Сан Антонио Спөрс багтай тоглож 96-100 харьцаагаар Мемфис хожлоо. Улмаар плэйоффын сүүлийн эрхийн төлөө Лос Анжелес Лейкэср болон Голдэн Стэйт Уорриорс багийн хожигдсонтой нь тоглоно. Харин Спөрс ийнхүү энэ улирлын тоглолтоо өндөрлүүллээ.

Тус тоглолтод Жа Морант 20 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Валанчунас 23 оноо, 23 самбар, 3 хаалт, Диллион Брүүкс 24 оноог авчээ. Эсрэг багаас Димар Дерозан 20 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Рүди Гэй 20 оноог авлаа.

Плэйоффын сүүлийн эрхийн төлөөх тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 22-ны өглөө болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.