Леброн Жеймс гэмтлээс эргэн ирсэн ч баг нь хожигдол хүлээлээ

Леброн Жеймс гэмтлээс эргэн ирсэн ч баг нь хожигдол хүлээлээ

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Сакермэнто Кингс багтай тоглож эцсийн мөчид 110-106 харьцаагаар хожигдлоо. Улмаар улирлын 26 дахь хожигдлаа хүлээсэн бөгөөд өрнөд бүсийн тавдугаар байрт бичигдэж байна. Харин Кингс улирлыг 30 хожил, 32 хожигдолтойгоор дорнод бүсийн 8-р эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс гэмтлээс эргэн ирж тоглосон бөгөөд 16 оноо, 8 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Энтони Дэвис 22 оноо, 11 самбар, 5 хаалтаар багаа тэргүүлсэн бол Андрей Друммонд 17 оноог авчээ. Эсрэг багаас Тирэйс Халибюртон 23 оноо, 10 дамжуулалт, Холмэс 22 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Филадельфи 76 126 : 104 Атланта Хаукс
Бостон Селтикс 143 : 140 Сан-Антонио Спөрс
Кливленд Кавалерс 93 : 122 Вашингтон Уйзардс
Брүүклин Нетс 109 : 128 Портленд Трэйл Блэйзэрс
Мемфис Гриззлис 92 : 75 Орландо Межик
Чикаго Буллз 98 : 108 Милуоки Багс
Финикс Санс 121 : 100 Юта Жазз 
Лос Анжелес Лейкерс 106 : 110 Сакраменто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.