Финикс Санс өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ

Финикс Санс өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа өрнөд бүсийг тэргүүлж байсан Юта Жазз багтай тоглож 100-121 харьцаагаар бутниргэлээ. Улмаар улирлыг 45 хожил, 18 хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ. Харин Жазз 45 хожил, 18 хожигдолтой ч хоёр багийн хожил хожигдол тэнцүү байгаа ч энэ улиралд таарсан гурван тоглолтуудад гурвууланд Санс хожжээ.

Тус тоглолтод Дэвин Бүүкэр 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Крис Пол 12 оноо, 9 дамжуулалт, Микал Бридж 18 оноог авчээ. Эсрэг багийн гол тоглогч Донован Митчел гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Рүди Гобер 8 оноо, 10 самбар, Богдан Богданович 22 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Филадельфи 76 126 : 104 Атланта Хаукс
Бостон Селтикс 143 : 140 Сан-Антонио Спөрс
Кливленд Кавалерс 93 : 122 Вашингтон Уйзардс
Брүүклин Нетс 109 : 128 Портленд Трэйл Блэйзэрс
Мемфис Гриззлис 92 : 75 Орландо Межик
Чикаго Буллз 98 : 108 Милуоки Багс
Финикс Санс 121 : 100 Юта Жазз 
Лос Анжелес Лейкерс 106 : 110 Сакраменто Кингс

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.