Бразилын шигшээ баг Олимпийн наадамд анх удаа түрүүллээ

Бразилын шигшээ баг Олимпийн наадамд анх удаа түрүүллээ

Рио-2016 зуны Олимпийн 31 дүгээр наадам өндөрлөх дөхөж байна. Тэгвэл энэ удаагийн Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрөлд эзэн орны шигшээ баг түрүүлж, Неймар тэргүүтэй залуус зорилгоо биелүүллээ. Дэлхийн 5 удаагийн аварга Бразилын шигшээн залуучууд Олимпийн наадамд түрүүлэх том зорилготой байсаар ирсэн. Лондоны Олимпийн наадамд финалд шалгарсан ч Мексикт хожигдож байсан юм.

Тэгвэл энэ удаад Германы шигшээ багтай нутаг дээрээ финалдаж, торгуулийн цохилтоор 5:4-өөр буулгаж авснаар Олимпийн аварга боллоо. Хоёр багийн тоглолт үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн. Тоглолтын 27 дахь минутад Бразилын багийн ахлагч Неймар гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл Германчуудаас 59 дэх минутад Майер тэнцүүлжээ. Улмаар торгуулийн цохилт  цохиход Бразилын залуус илүү байж, анх удаа Олимпийн аварга болж чадлаа.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.