“Сити”, “Челси” тэргүүлэгчийн эгнээнд үлдлээ

“Сити”, “Челси” тэргүүлэгчийн эгнээнд үлдлээ

Английн премьер лигийн хоёрдугаар тойргийн долоон тоглолт өчигдөр боллоо.  Эхний тойрогт хожил аваад байсан “Манчестер Сити” клуб хоёрдугаар тойрогт “Сток Сити”-гийн талбайд зочилж, 1:4-өөр буулгаж авснаар 6 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тоглолтын 27, 36 дахь минутад Агуэро хоёр гоол оруулсан бол талбайн эздээс Кркич торгуулын цохилтоос тооны харьцааг ойртуулсан. Гэвч “Сити”-гийн шинэ цэрэг Нолито 86, 90 дэх минутад хоёрыг оруулж, багтаа ялалт авчирчээ.

Тэгвэл эхний тойрогт хожоод байсан “Челси” клуб “Уотфорд”-ын талбайд зочилж, хүндхэн тоглолтын эцэст 1:2-оор арай гэж хожлоо. Ингэснээр мөн 6 оноотой болж, тэргүүлэгчдийн байр сууриа хадгалж үлдлээ. Тоглолтын 55 дахь минутад Капу гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл “Челси”-гээс 80 дахь минутад Батшуйи тэнцүүлж, 87 дахь минутад Коста хожлын гоол оруулжээ.

Эхний тойрогт хожсон багуудаас мөн “Халл Сити” хоёр дахь хожлоо авлаа. Тэд “Суонси”-г талбайд нь 0:2-оор буулгаж авсан юм. Харин “Ливерпүүл” орон гаран тоглолт үзүүлдэг хэвээрээ л байна. Эхний тойрогт “Арсенал”-ыг 4:3-аар хожсон бол энэ удаад “Бөрнли”-д 2:0-ээр хожигдлоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.