АНУ-ын баг 105 медальтай боллоо

АНУ-ын баг 105 медальтай боллоо

Өмнөд Америк тивд анх удаа болж буй зуны Олимпийн наадам өндөрлөх дөхөж байна. Тэгвэл одоогийн байдлаар АНУ-ын шигшээ баг 105 медальтай болж, гайхамшигтай амжилтыг үзүүлж байна. Америкчууд 38 алт, 35 мөнгө, 32 хүрэл медаль хүртээд байгаа юм.

Тэдний араас Их Британ 24 алт, 22 мөнгө, 14 хүрэл, нийт 60 медальтай бичигдэж байгаа бол Хятад 22 алт, 18 мөнгө, 25 хүрэл, нийт 65 медальтай гуравт жагсч байна. Тэгвэл Герман 35, Орос 48, Япон 41, Франц 37, Австрали 29, Итали 25, Недерланд 18 медальтайгаар чанар, тоон үзүүлэлтээр эхний 10 байрт жагсч байгаа юм.

Харин Монгол Улсын шигшээ багийнхан нэг мөнгө, нэг хүрэл медалиа нэмж чадаагүй байгаа бөгөөд 64 дүгээр байрт бичигдэж байгаа юм. Одоогоор Олимпийн наадамд оролцож байгаа 200 гаруй орноос 84 нь л медаль хүртээд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.