М.Уранцэцэг ялагдаж, Г.Отгонцэцэг Казакстан улсын өмнөөс хүрэл медал хүртлээ

М.Уранцэцэг ялагдаж, Г.Отгонцэцэг Казакстан улсын өмнөөс хүрэл медал хүртлээ

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-н алтан медалийг Аргентин улсын алдарт тамирчин Пауло Парето хүртсэн бол мөнгөн медалыг БНСУ-ын тамирчин Жон Бок Ён хүртлээ.

Хүрэл медалыг Казакстан улсын нэрийн өмнөөс олимпийн наадамд оролцсон монгол тамирчин Г.Отгонцэцэг, Японы бөх Кондо Ами нар хүртсэн юм. 

Харин Монгол улсын төлөөл М.Уранцэцэг маань өмнөх тойрогт олимпын аврага эзэн орны бөх Сара Менезийг ялаад байсан бол хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы алдарт бөх Кондо Амид ялагдал хүлээсэн бөгөөд манай тамирчин барилдааны явцад идэвхитэй, дайчин барилдааныг хийж байсан ч цаг дуусах мөчид Японы бөхийн хурдтай мэхэнд орж ялагдал хүлээлээ.

М.Уранцэцэгийн хувьд 2012 оны Лондонгийн олимпод 7-р байрт орж байсан бол энэ удаа байраа ахиулан 5-р байрт бичигдэж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.