Австралийн шигшээ нээлтийн тоглолтод Францын шигшээг буулгаж авлаа

Австралийн шигшээ нээлтийн тоглолтод Францын шигшээг буулгаж авлаа
Рио 2016 Олимпын сагсан бөмбөгийн төрөл Австрали болон Францын шигшээ багийн хоорондох тоглолтоор эхэллээ. 
 
Энэхүү тоглолтод Францын шигшээ багийн ахлагч Тони Паркер 18 оноо авч багаа тэргүүлсэн бол багийн анд Микаел Гелабейл 13 оноо авч түүнд тусаллаа.
 
Харин эсрэг багаас багийн ахлагч Андрю Богут 18 оноо, Арон Бэйнс 14 оноо 8 самбараас бөмбөг авалт хийсэн бол АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Сан Антонио Спөрс багийн холбогч Патти Миллс 21 оноо авч багаа тэргүүлснээр Австралийн шигшээ баг Францын шигшээг 87:66 харьцаатайгаар хожиж олон сагсан бөмбөгийн аналистуудын таамгийг эвдлээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.