Даллас Мавирекс баг хожиж, цувралыг тэнцүүллээ

Даллас Мавирекс баг хожиж, цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэй оффын гурван тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Даллас Мавирекс багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолт Кавай Леонардгүй Клипперс хожоод байсан бол энэ удааг Кавай Леонард гэмтлээс эргэн ирж тогложээ. Тоглолтын эхний хагасыг дөрвөн оноогоор Мавирекс тэргүүлж байсан ч гуравдугаар үе дуусахад нэг оноогоор хожигдож дуусгажээ. Гэвч шийдвэрлэх үед Кайри Ирвинг, Лука Дончич нар гайхалтай байснаар 96-93 харьцаагаар хожиж, цувралыг 1-1 болгож тэнцүүллээ.

Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт талбай сэлгэх бөгөөд Даллас Мавирекс багийн талбайд болох бөгөөд дөрөвдүгээр сарын 27-ны өглөө 08:00 цагт болно.

Тус тоглолтод зочдоос Лука Дончич 32 оноо, 6 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кайри Ирвинг 23 оноо, 6 самбар, 3 таслалт, ПиЖи Вашингтон 18 оноо, 6 самбар, 2 хаалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Пол Жорж 22 оноо, 4 дамжуулалт, Жеймс Харден 22 оноо, 6 самбар, 8 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Кавай Леонард 15 оноо, 7 самбар, 4 таслалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Финикс Санс 93-105 Минносато Тембэрволвис
Индиана Пэйсэрс 125
-108 Милоуки Багс
Даллас Мавирекс 96-93 Лос Анжелес Клипперс 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.